Порно үзэх нь энгийн байдаг л зүйл угаасаа ихэнх эрчүүд үздэг, сексийн мэдлэгтэй болоход тусладаг, сонирхолтой, илүү их таашаал авах боломжтой гэсэн янз бүрийн буруу ойлголттой хүмүүс олон байдаг.  Порнографт хүний бэлгийн дур хүслийг өдөөх зорилготой хийгдсэн садар самууныг сурталчилсан зураг,ном, сонин сэтгүүл, видео бичлэг, кино зэргүүд багтдаг. Порнографийн бүх хэлбэр нь ашиг олох зорилготой хийгддэг томоохон бизнес байдаг. Хүн юу үзэж харж, сонсож байна тэр зүйл нь тухайн хүний амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Порно үзсэнээр хайр сэтгэл, дотно харилцааны ойлголтод сөргөөр нөлөөлдөг. Хүнийг сексийн обьект болгон харуулж хүний үнэ цэнийг унагадаг.

Порног үзэж эхэлсэнээр бэлгийн зан үйлийн донтолтод орох боломжийг өөртөө өгч байна гэсэн үг. Учир нь порног үзэх үед хүнээс серотонин даавар ялгардаг. Энэ даавар нь маш их сэтгэл ханамж болон тайвшрал өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Энэ нь богино хугацаанд л үргэлжилнэ. Ингэж ахин дахин үзсээр байгаад хүн өөрийн нейрокемикал буюу тархиндаа үүсэж байгаа биохимийн бодист донтож эхэлдэг байна. Мөн сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ алдаж эхэлдэг. Ингэснээр илүү эрээ цээргүй, яргаллын хэлбэртэй, бэлгийн хүчирхийллийг харуулсан зэрэг хүнд хэлбэрийн зүйлийг эрэн хайж үздэг болдог байна. Даамжирч донтож явсаар үзэж харсан зүйлээ туршиж үзэхийг хүсдэг болох нь маш эрсдэлтэй. Порно нь дараах хор нөлөөг дагуулдаг. Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орох, олон бэлгийн хавьтагчтай байх, бэлгийн замын халдварт өвчин тусах мөн тараах, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, бэлгийн сулралтай болох, биеэ үнэлэгч болох эсвэл авах зэрэг олон муу үр дагавартай. Мөн сэтгэл зүйн хувьд хоосон зүйлийг мэдэрч гутрах, ганцаардах, өөрийгөө голох байдалд ордог байна. Ямар ч хор нөлөөгүй мэт хүмүүсийг соронз мэт татаж урхиддаг энэ зүйлээс салах нь маш чухал. Үүний тулд мэргэжлийн зөвлөгчөөс зөвлөгөө авч, эсвэл өөрт тань туслаж чадах итгэл даах хүнээс туслалцаа хүсэх хэрэгтэй. Компютер,  гар утас хэрэглэдэг цагаа багасгаж өөр сонирхолтой шинэ зүйлүүдийг сурч спортоор хичээллэвэл сайн. Хамгийн гол нь дахиж порно үзэхгүй гэсэн өөрийн чин хүсэл шийдвэр маш чухал.

Spread the word. Share this post!

About the Author