Нийтлэл

Миний өсвөр насны хүүхэд амиа хорлох хандлагатай эсвэл өөрийгөө гэмтээх сэдэлтэй байгаа эсэхийг би яаж мэдэх вэ? Би үүнийг хүүхэд маань энэ замаар явж байх вий гэж санаа зовсондоо асууж байгаа юм шүү. Үүний талаар мэдэж байвал зохих анхааруулах шинж тэмдэг байдаг уу? Сэтгэл гутрал үргэлж амиа хорлох эрсдэл дагуулдаг уу? Хэдийгээр сэтгэл гутрал нь үргэлж амиа хорлоход хүргэдэггүй боловч амиа хорлох сэдлийн төлөв байдалд нөлөөлдөг гол шалтгаануудын нэг бөгөөд энэ асуудлыг нухацтай авч үзэх
Хүүхдийнхээ сурах арга барилд тулгуурлан гэрийн даалгавар хийх төлөвлөгөө гарга. “Чамд гэрийн даалгавар байгаа юу?” Энгийн боловч энэ асуулт  хичээлийн жилүүдэд танил болсон өнөөх л маргааныг эхлүүлнэ. Ихэнх эцэг эхчүүд багадаа хичээлийн орой өөрсдийн гэрийн даалгавраас зайлсхийж байснаа санаж байгаа байх. Харин өнөө үед гэрийн даалгавраас болж маргаан болох нь шинэ зүйл биш боловч энэ асуудал 21-р зууны анхаарал сарниулсан шинэ техник технологиудаас болж улам хурцдаж байна Сүүлийн үеийн судалгаанаас харвал залуучуудын бараг 75 хувь
гэр бүл
Гэр бүл Хүн бүр л сайн хүнтэй гэрлэж сайхан амьдрахыг хүсдэг. Энэ бүхэн гэрлэх хүнээ зөв сонгосноос мөн гэрлэлтэнд хэр зэрэг бэлтгэснээс ихээхэн шалтгаалдаг байна.  Гэрлэх хүнтэйгээ учирсан, учраагүй, хайж байгаа зэрэг олон төрлийн хүмүүс байдаг. Тэгвэл ирээдүйн гэрлэлтээ амжилттай байлгахын тулд та дараах зүйлсүүдэд анхаарлаа хандуулна уу. Яарвал даарна гэдэг зүйр үгийг санаж өөртөө болон гэрлэх хүндээ гэрлэлтэнд бэлтгэх, бие биенээ илүү сайн таниж мэдэх цаг хугацааг өгөх  нь зүйтэй. Энэ хугацааг 2-3 жил
Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа гэдэг сайхан зүйр үгийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз. Үүнтэй адил эцэг эх болсон та үр хүүхэддээ бага наснаас нь эхлэн бэлгийн боловсролыг зөв зааж ойлгуулах нь маш чухал зүйл. Манай байгууллагын судалгаанд хамрагдсан өсвөр насны 313 хүүхдийн 32 хувь нь сургуулиас, 7 хувь нь эцэг эхээсээ, 19 хувь нь найз нөхдөөсөө, 16 хувь нь интэрнэтээс, 10 хувь нь зурагтаас, 16 хувь нь сургалт, гарын авлага, эмчээс бэлгийн
Хүүхдийн тархи, биений хөгжлийг харуулсан график. Хөх зураас хүүхдийн тархины хөгжлийг, ягаан нь тунгалагийн эд эс, ногоон нь биеийн өсөлт, улбар шар нь бэлгийн бойжилтыг тус тус харуулжээ. Үүнээс тархины хөгжлийг харвал хүүхэд 3 нас хүртэл тархи асар хурдацтай хөгждөг байна. Хүүхэд төрсөн цагаасаа л цаг тутамд өсч, хөгжиж байдаг. Хүүхдийн 0-3 хүртэлх насанд насанд хүрэгчийн уураг тархины 80% нь хөгждөг. Хүүхдийн тархины хөгжилд тоглох нь их чухал нөлөөтэй байдаг. Хүүхдийнхээ насанд нь тохируулан тархины
Сүүлийн үед хүүхэд залуучууд видео болон цахим тоглоом ихээр тоглох болсон. Учир нь видео болон цахим тоглоом нь зүүд мөрөөдлийн ертөнц мэт бодит амьдралд хийж чадахгүй зүйлээ хийж болдог, энгийн үед байдаггүй тийм дүрүүддээ хувирах боломжтой, зан чанар хийгээд гадаад төрхөө хүртэл сонгодог, хяналтыг гартаа авах бүрэн боломжтой байдаг. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийн хувьд цахим тоглоом нь үе тэнгийнхээ хүүхдүүдтэй холбоо тогтоох , чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг хэлбэр байж болох юм. Гэвч түүнд хэт
Гэрлэлтийн чанар гэхээр хүмүүс асуух байх “чанартай болон чанаргүй гэрлэлт байх уу?” гэж.  Америкийн гэр бүлийн зөвлөгч, сэтгэл судлаач Давид Олсон өөрийн ажлын туршлага дээр үндэслэн “Гэрлэлтийн чанарыг судлах сорил”-ыг гаргажээ. Тус сорилд гэрлэлтийн өдөр тутмын амьдралд нөлөөлж  болох нөхцөл байдлуудыг тусгасан ба 12 хүчин зүйлийг оруулжээ. Үүнд: гэрлэлтийн талаарх төсөөлөл, гэрлэлтийн сэтгэл ханамж, хосын зан төлвийн нийцтэй байдал, эхнэр нөхрийн харилцаа, асуудлыг шийдвэрлэх арга, санхүүгийн зохицуулалт, чөлөөт цаг, сексийн амьдрал, үр хүүхэд ба гэрлэлт,
Порно үзэх нь энгийн байдаг л зүйл угаасаа ихэнх эрчүүд үздэг, сексийн мэдлэгтэй болоход тусладаг, сонирхолтой, илүү их таашаал авах боломжтой гэсэн янз бүрийн буруу ойлголттой хүмүүс олон байдаг.  Порнографт хүний бэлгийн дур хүслийг өдөөх зорилготой хийгдсэн садар самууныг сурталчилсан зураг,ном, сонин сэтгүүл, видео бичлэг, кино зэргүүд багтдаг. Порнографийн бүх хэлбэр нь ашиг олох зорилготой хийгддэг томоохон бизнес байдаг. Хүн юу үзэж харж, сонсож байна тэр зүйл нь тухайн хүний амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг.
Нөхөрлөлийн дарамт залуу хүмүүсийн амьдралд түгээмэл тохиолддог бөгөөд тэдний амьдралд ихээхэн нөлөөлдөг. Орчин үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр өсвөр насныхан үе тэнгийхэнтэйгээ тогтмол харилцаатай байдаг болсон. Зураг оруулах, статусаа шинэчлэх, чат бичих гэхчлэн хүүхдүүд найз нөхөдтэйгээ 24 цагийн турш холбоо харилцаатай байгаа нь давуу болон сул талтай. Үе тэнгийн дарамт нь залуу хүмүүст ихээхэн нөлөөлдөг асуудал юм.  Энэ нь тэдний хувцаслалт, аливааг хийх сонголтууд, сонсох дуу хөгжим, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нөлөөлж болно.
Сүүлийн үед хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид хүртэл дэлгэцийн хамааралтай болсон байна. Мэдээлэл авах, бусадтай харилцах, ажлаа хийхийн тулд гэх мэтчилэн дэлгэцтэй ойр байх олон шалтгаан байна. Бидний хайртай хүүхдүүд хүртэл эцэг эхээ харж өсөхдөө бодит зүйлээс илүү дэлгэцээс аливаа зүйлсийг хүртэж, хүлээн авч, мэддэг болж байна. Хүүхэддээ огт зурагт компьютер үзүүлэхгүй, утас бариулахгүй байна гэдэг ихэнх эцэг эхчүүдэд  боломжгүй мэт. Гэвч эцэг эхчүүд бидний заавал мэдэх ёстой зүйлс байна. Дэлгэцтэй хэт ойр байх нь хүүхдийн