Сэтгэл зүйчдийн танилцуулга
Т. ХОНГОРЗУЛ
Focus on the Family Mongolia Байгууллагын Тэргүүн
Клиник сэтгэл засалч, сэтгэл зүйч
“Клиник Сэтгэл Засал” чиглэлээр Доктрант, Филлипин Улс
“Сэтгэл зүйн зөвлөгөө” чиглэлээр Магистр зэрэг, Сингапур Улс
“Нийгмийн ажил”-ын Бакалавр зэрэг, Монгол Улс
“Гэрлэсэн Хосуудын Үр нөлөөтэй Харилцаа”, Монгол Улс, 2010 он, “TJTA-гийн эрх бүхий сургагч” Сингапур Улс, 2014 он, “Порнографи болон Сексийн Донтолт” АНУ, 2014 он, “Мэргэжлийн Сэтгэл Зүйн зөвлөгөө өгөх сургагч багш” онлайн курс, БНХАУ, 2014 он, “Хүүхдүүдийг Үр нөлөөтэйгөөр Өсгөх нь”, Малайз Улс, 2015 он зэрэг чиглэлээр мэргэших сургалтуудыг албан ёсны сертифакаттай дүүргэсэн.
Мэргэжилтнүүдийг чадваржуулахад чиглэсэн мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан багш нарын дунд зөвлөгөө өгөх арга зүй болон зөвлөгөө өгөх нарийвчилсан аргачлал ур чадвар, стресс, дипресс болон асуудлыг даван гарах чадвар, мэргэжлийн томъёолол арга зүй, психодинамик сэтгэл заслын арга сэдвүүдийн хүрээнд сургалт семинар зохион байгуулдаг.
Сэтгэл зүйч Хонгорзулын хувьд бүх насныханд чиглэсэн, хувь хүмүүс, хосууд, гэр бүлийн хүрээнд байгаа зөрчил, салалт, хүчирхийлэл, сэтгэл гутрал, түгшүүр зэрэг асуудал дээр сэтгэл зүйн зөвлөгөө, засал явуулдаг. Мөн бага нас, өсвөр насны хүүхдүүдэд стресс болон цочролыг даван гарахад нь олон талын үр дүнтэй сэтгэл заслын арга техникүүдийг ашиглан сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэн ажилладаг. Бие хүний эмгэгүүдийг оношилж Психодинамик аргачлалаар сэтгэл заслын эмчилгээ хийдэг.
Ikon.mn цахим сэтгүүлийн индер булангийн болон N24 цахим сэтгүүлийн нийтлэгч.
Гэр бүл анхаарлын төвд (Focus on the Family) ОУ -ын байгууллагын Монгол талыг хариуцсан захирлын албан тушаалыг давхар хашиж мэргэжлийн сэтгэл зүйчдийг бэлтгэх болон гэр бүлийн хөгжил, тэдний сайн сайханы төлөө гэсэн зөн хараанд хүрэхийг тэмүүлэн ажиллаж байна.
Н. РЭНЖМАА
Сэтгэл зүйч
МУИС-ын Сэтгэл Судлалын Бакалавр зэрэгтэй.
“Хүүхдийн тархины хөгжил”, “Дипресс болон асуудлыг даван гарах чадвар, мэргэжлийн томъёолол арга зүй”, “Зөвлөгөө өгөх арга зүй болон зөвлөгөө өгөх нарийвчилсэн аргачлал ур чадвар”, “Өсвөр үе, залуучуудыг сургах сургагч багш бэлтгэх”, “Порнограф болон бэлгийн донтолт, Жендерийн асуудал, сэтгэл зүйн зөвлөгөө” , “Өсвөр үе, залуучуудын сэтгэл зүйн эмгэг: урьдчилан сэргийлэлт, оношлогоо, үйлчилгээ”, “Шийдэлд төвлөрсөн богино хугацааны засал” зэрэг чиглэлээр мэргэших сургалтуудыг албан ёсны сертифакаттай дүүргэсэн.
“Хараа хяналтгүй хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийг проектив аргаар судалсан нь”, “4-6 настай хүүхдүүдийн тогтонги шинжийг танин мэдэх байдлыг судалсан нь”, “Ажлын сэтгэл ханамжинд нөлөөлөх сэтгэл зүйн зарим хүчин зүйлийг судалсан нь”, “Гэрлэлтийн чанарыг судалсан нь”, “Өсвөр насны хүүхдүүдийн мэдээллийн хэрэгсэл болон компьютер тоглоомын хэрэглээ”, “ЕБС-н ахлах ангийн охидын өөрийн үнэлэмжийг CPA болон Розенбергийн асуулгаар шинжих нь” ,“Гэр бүлийн аз жаргалын үнэт зүйл тодорхойлох нь”, “Танин мэдэхүйн зохицуулалтыг Поснерын парадигм ашиглан судалсан нь” зэрэг чиглэлээр судалгааны ажил явуулж байсан.
Хувь хүн, хосууд, гэр бүлийн хүрээндэх харилцааны зөрчил, залуу хосуудад гэр бүл болоход бэлтгэх талаар, салалтаас үүдсэн сэтгэл зүйн асуудал бэрхшээл мөн бүх насны хүүхдүүд өсвөр залуу үеийнхэнтэй стресс, сэтгэл гутрал, тоглоом донтолт, зан үйлийн эмгэг зэрэг асуудал дээр сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Сэтгэл зүйч Рэнжмаагийн хувьд Ерөнхий Боловсролын Дунд Сургууль болон асрамж халамжийн байгууллагын хүүхдүүдэд зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн сургалт зохион байгуулах, гэр бүл болон бүх насныханд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилладаг.
Д.ЭНХЖИН
Сэтгэл зүйч
Хэрэглээний Сэтгэл Судлалын чиглэлээр Магистр зэрэг, БНХАУлс
МУБИС-ийн Сэтгэл Судлалын Бакалавр зэрэг
“Сэтгэл хөдлөл төвтэй сэтгэл засал”, “Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүнд үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээ”, “Психодинамик сэтгэл заслын арга”, “Аюулгүй сонголт”- Олон Улсын хөтөлбөрийн сургагч багш”, “Байгууллагын зөвлөгч”, Сингапур улсад “Нийгмийн ажлын залуу удирдагчдын солилцооны олон улсын хөтөлбөр” зэрэг мэргэшүүлэх сургалтуудыг албан ёсны сертифакаттай дүүргэсэн.
“Бие хүний сэтгэл зүйн хувийн онцлогийг төрөлтийн эрэмбээр харьцуулан судалсан нь”, “Байгууллагын ажилчдын хөдөлмөрлөх сэдлийг хувь хүний үнэт зүйлтэй холбон судалсан нь” , “The Moderating Role of Christianity on the Relationship between Locus of Control and Optimism” зэрэг сэдвүүдээр судалгааны ажил бичиж байсан.
Сэтгэл зүйч Энхжин хувь хүн болон гэр бүлийн харилцаан дахь зөрчил, стресс, эцэг эх болон хүүхдүүд хоорондын харилцаан дахь зөрчил, бага нас, өсвөр залуу үеийнхний сөрөг зан үйл, сэтгэл гутрал, сэтгэл зүйн цочрол зэрэг асуудал дээр сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг өгч ажилладаг. Ерөнхий Боловсролын Дунд Сургууль болон асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх, сэтгэл зүйн сургалт зохион байгуулах, мөн гэр бүл болон бүх насныханд чиглэсэн чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.
Сэтгэл зүйч нь үйлчлүүлэгчийн зорилгод төвлөрөн үйлчлүүлэгч өөртэй нь хамтран шийдэлд төвлөрөн ажилладаг. Тэрээр хувь хүн бүр давтагдашгүй өвөрмөц ертөнц, тэрхүү ертөнц бүр өөр өөрийнхөөрөө гэрэлтдэг гэдэгт итгэдэг.