Аавтайгаа болзох нь хэзээ ч магтагдашгүй дурсамжийг бүтээх мөч
Манай байгууллага олон улсад амжилттай хэрэгждэг “Аав & Охины болзоо” эвэнтийг зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна!
Аавтайгаа болзох нь мартагдашгүй дурсамжийг бүтээх үнэтэй хором юм. Аав, охин хоёрын харилцааг өдөр тутмын энгийн харилцаанаас илүү дотно болгож, онцгой цагийг хамт өнгөрүүлэх нь тэдний хоорондын холбоог бэхжүүлж, охины ирээдүйд хэрхэн болзох, хайр хүндлэлийг хүлээн авч, жинхэнэ хайрыг ялган танихад нь тус болдог. Энэ нь охин ирээдүйд зөв хүнээ сонгож, аз жаргалтай амьдрал бүтээх үндэс болно.
Судалгаагаар:
- Аавтайгаа цагийг өнгөрүүлдэг хүүхэд өөртөө итгэлтэй байдлыг илүүтэй олж авдаг.
- Аавтайгаа нээлттэй харилцаатай өссөн хүүхдүүд эрсдэлтэй алхмаас өөрийгөө хамгаалах чадварыг олж авдаг.
- Аавтайгаа дотно харилцдаг охид ирээдүйд ханьтайгаа харилцах харилцаандаа итгэлтэй, нээлттэй байдаг.
- Амьдралдаа зөв сонголт, шийдвэр гаргаж чаддаг.
- Академик түвшинд амжилттай суралцаж, их сургуулиа амжилттай дүүргэх магадлал өндөр байдаг.
Эдгээр олон сайхан нөлөөг аав хүн охиныхоо амьдралд шингээж, тэдний дотоод ертөнцийг гайхамшиг болгон бүтээж, ирээдүйг нь гэрэлтүүлдэг билээ.
Та болон таны охин энэ гайхалтай дурсамж бүтээх өдрийг санаж үлдэх болно!



Хэзээ: 2024 оны 12-р сарын 13 өдөр Баасан гарагт, 16:00 цагт
Хураамж: 300000 төгрөг /ХХБ 474005708 Сэтгэлзүй хүний хөгжлийн Шинэ Эхлэл Төв НҮТББ/
Эвэнтэд багтах зүйлс:
- Тохилог ресторанд гурван удаагийн хоол
- Сонирхолтой үйл ажиллагаа, тоглоомоор дамжуулан харилцаагаа бэхжүүлэх цаг
- Илэн далангуй яриа өрнүүлэх тохилог орчин
- Дотно харилцаа, чин сэтгэлийн үгээ бичсэн захидал бичих, харилцан ойлголцох сорил гэх мэт сонирхолтой цагууд
Жич:
- 11-р сарын 30 өдөр гэхэд эхний бүртгүүлж төлбөрөө төлж баталгаажуулсан 30 хүн хамрагдана. Тус евент олон бэлтгэл ажил шаардагддаг учраас бүртгэлийг 7 хоногийн өмнө хаадаг.
- 13-18 насны охинтой аавууд тус хөтөлбөрт хамрагдана
- Эвент болох газрыг товолсон өдрөөс өмнө бүртгүүлсэн хэрэглэгчдэд мэдэгдэх болно.
